ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН 8456 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ ИРСНИЙГ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

2017-03-02  

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин ажиллалаа. Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 8456 дуудлага, мэдээлэл ирснийг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэн ажиллажээ.  

Баяр, амралтын өдрүүдэд давхардсан тоогоор 3324 офицер, 4394 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 700 сонсогч, 221 олон нийтийн цагдаагийн ажилтан эргүүлийн 2802 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд үйлдэгдсэн дөрвөн гэмт хэргийг таслан зогсоож, 12 гэмт хэргийг илрүүлэн, согтууруулах ундаа хэрэглэсэн 290 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгч ажилласан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр давхардсан тоогоор 570 офицер, 615 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 300 сонсогч ажиллаж, 489 цэгийг хяналтад авч, 1279 тээврийн хэрэгслийг шалгаж, 451 зөрчил илрүүлжээ.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон байж болзошгүй есөн эрэгтэй, таван эмэгтэй нийт 14 хүнийг Түр хамгаалах байранд байрлуулж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн, хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн байна. Баярын өдрүүдэд   гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага, мэдээлэл хүлээн авах 107 тусгай дугаарын утсанд  хандсан 91 гомдол, мэдээллийг хүлээн авч, 90 гомдол, мэдээллийг газар дээр нь шуурхай шийдвэрлэсэн байна.

Нэг өгүүлбэрээр :

Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ.

Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн 8456 дуудлага, мэдээлэл иржээ.

Баяр, амралтын өдрүүдэд 8000 гаруй цагдаагийн алба хаагч, ажилтан үүрэг гүйцэтгэжээ.

Согтууруулах ундаа хэрэглэсэн 290 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Баярын өдрүүдэд 1279 тээврийн хэрэгслийг шалгаж, 451 зөрчил илрүүлжээ.

Баярын өдрүүдэд 900 гаруй алба хаагч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулан ажиллалаа.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 14 иргэнийг Түр хамгаалах байранд байрлуулжээ.

Баярын өдрүүдээр цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 91 мэдээлэл ирснийг шийдвэрлэв.

 

 

ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?