МАЛ ТӨЛЛӨХ ҮЕЭР ЦАС ИХТЭЙ НУТГУУДААР ЦАС НЭМЖ ОРОХ, ҮЕ ҮЕ ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2017-03-04  

Одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд буюу нутгийн хойд хагаст болон Алтайн цаад сумдад 10-53 см зузаан, нягтарч хатуурсан цастай байна.

Цас, зудын байдлыг Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу үнэлсэн дүнгээс үзэхэд нийт 13 аймгийн 54 сум зудын, 16 аймгийн 74 сум зудархуу байдалтай байна. (tsag-agaar.gov.mn: 2017 оны 2 дугаар сарын сүүлчийн арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм).

Цас, зудтай байгаа дээрх аймаг, сумдын зарим нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр мал хаваржилт хүндэрч эхлээд байна.

3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур төвийн нутгийн хойд болон зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Хэрлэн голуудын хөндийгөөр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгуудын хил залгаа нутаг, Галба, Өөш, Долоодын говиор дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орохоор байна.

Мөн сарын дунд үеэс говь, тал хээрийн нутгаар үе үе хүчтэй салхилах мэдээ гарсан.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна.  

 

 

Ус цаг уур, орчны судалгаа мэдээлллийн хүрээлэн

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?