"БУЯНГИЙН" ЖАРГАЛСАЙХАН НАМЫНХАА ДАРГЫГ ӨГӨӨГҮЙ ХЭРНЭЭ, АН-Д ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СЭРГЭЭСЭН

2017-03-06  

Та АН-д элсээ юу? гэх асуултад,- Би элсээгүй, гишүүнчлэлээ сэргээсэн гэж хэлэхтэй таарах болов. Тэр АН-ын туг дор жагсаж, ирэх сонгуулиар АН-аас нэр дэвших эрхийг халааслах болжээ гэдгийг захын хүн хэлэх болов.

Тэр намаа орхижээ. Гэхдээ БНН-ынхаа Их хурлыг албан ёсоор хийж, намынхаа даргыг өгсөн үйлдэл лав хийсэнгүй. Гэхдээ л намаа орхих болсон ил боллоо. -Би задарч байхад нь биш, ядарч байх үед нь АН-ыг бараадлаа гэж тэр хэлж байна. Жаргалсайханы улс төрийн нүүдэл задарлаа. Тэр АН-д хэрхэн хүчин зүтгэхээ ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үзүүлнэ гэж АН-ын зүгээс шуугих болов. Жаргалсайханы хувьд, ирэх 5-р сард болох ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас дэвших хүнийг дэмжиж болохгүй гэдэг байр сууриа хэвлэлээр ил тод илэрхийлэх болсон нь дээрх ярианы сэжүүр болсон байхыг үгүйсгэхгүй.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?