ОУВС-ИЙН ОРОЛЦООНЫ ТУХАЙ ЭДИЙН ЗАСАГЧДЫН САНАЛ ЗӨРҮҮТЭЙ ХЭВЭЭР

2017-03-06  

ОУВС сан бол Монгол улсын эдийн засгийг алсан гэж эдийн засагч Болорболд хэллээ. Нийгэмд чиглэсэн бүх зүйлийг хум гэсэн зааварчилгаа нь Монголын эдийн засгийг улам дордуулах алхам гэж тэр нэмж онцоллоо. Түүнтэй агаар нэг байгаа болохоо эдийн засагч Т.Баярхүү илэрхийлэв. Тэд манай төгрөгийн ханшыг байнга унагадаг. Бид ажиллаж үзсэн. Тэдэнтэй ажиллаад өрөнд ороогүй нэг ч улс байхгүй. Тэгэхээр Монголд хэрэгжиж эхлэхээр цалин, тэтгэвэр, тэтгэмж үнэгүйдэх болно. Монгол ядуурахын дээдээр ядуурна гэж Баярхүү хэллээ.

Харин эдийн засагч Батсуурь, Ангараг нар арай өөр байр суурь баримталж байна. Батсуурь хэлэхдээ, ОУВС-ийн энэ удаагийн хөтөлбөр харьцангуй боломжийн. Нөхцөлөө зөөлрүүлсэн харагдаж байна гэж тэр үзэв. Харин Д.Ангараг, - Маш зүйтэй алхам. Монгол улсад дутагдаад байсан төсвийн сахилга бат, санхүүгийн хаиуцлагын тогтолцоог нэвтрүүлэх боллоо. Монголын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлээд явбал 3 жилийн дараа маш эерэг үр дүн гарна. Угаасаа сүйрсэн эдийн засгийг хатуухан шаардлагаар сэргээх нь ойлгомжтой гэсэн байр суурийг баримталлаа.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?