АН ӨӨРИЙН БАЙРГҮЙ ГЭВЭЛ ТА ИТГЭХ ҮҮ?

2017-03-06  

Өнгөрсөн 25 жилийн турш засгийн эрхийг барьж, барилцаж ирсэн Монголын улс төрийн 2 дахь том нам өөрийн гэсэн байр савгүй болжээ.

Шуудангийн өмнө байгаа 2 давхар жижигхэн байр бол Шинэ дэвшил Холбооных гэдэг нь саяхнаас ил болж эхэлжээ. АН-ын дарга нарынх нь хувийн амьдрал цэцэглэж, амины орд харш нь сүндэрлэн боссон атал намаа хөсөр хаясан жишээ энэ буюу. Хэдхэн жилийн өмнө ардчиллын ордон босгоно гэж ярьж байсан нь нэгэнт үлгэр болжээ. Тэд засаг барихдаа өөрсдөө л хөлжиж байснаас улс орноо өөд нь татсан түүх байхгүй. Энэ удаа ч тэд улс орныг самарчихаад бууцгаалаа.

Харин Дуурийн театр, Соёлын Төв Өргөөний хоолой дахь АН-ын байраа ч арилжиж орхижээ. Дарга нар нь ингэж дураараа авирлаж байсныг тус намын гишүүд мэдээд эрхгүй бухимдаж эхэлжээ.

АН энэ удаа Шинэ дэвшил холбооны байрнаас Шонхор цамхаг руу нүүдэллэлээ. Энэ байр тус намын дарга С.Эрдэнийн өмч тул АН хоргодох байр савтай болсон байна. Намын байрыг хэн зарсан, хэдээр зарсан, ямар хүн худалдан авсан, мөнгө төгрөг нь хаачсан тухайг баримтжуулсан албан материал одоо хүртэл олдоогүй нь сонирхол татаж байна. Ийм л намаар бид удирдуулж байсан байна.

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?