ЗООС ГОЁЛЫН ҮЙЛДВЭР АЧААЛЛАА ДИЙЛЭХЭЭ БОЛЬЖЭЭ

2017-03-07  

УИХ болон ерөнхийлөгчийн сонгуультай жил төрийн одон медалийг "шуудай шуудайгаар" тараадаг уламжлал аль хэдийнээ тогтжээ. Статистик судалгаанаас үзэхэд, 2004, 2005, 2008, 2009, 2012, 2013, 2016, 2017 онуудад хамгийн их одон медаль "тараасан" байна. Монголд үндэсний олон үйлдвэр хаагдсан бол, Зоос гоёлын үйлдвэр ачааллаа дийлэхгүй ажиллах болжээ. Энэ бол гажиг үзэгдлийн илэрхийлэл гэж хэлэхээс өөр оновчтой зүйрлэлийг олоход бэрх. 1990 оноос өмнө одонг маш бага тоогоор үйлдвэрлэж, ойн медаль, хөдөлмөрийн хүндэт медалийг зохих тоонд нь арвинаар хэвлэдэг байсан бол 2004 оноос хойш одон үйлдвэрлэх тоо нь медалиасаа давахад хүрсэн байна. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн бүр л шагналыг цэгцэлнэ гэж хэлдэг ч, бүрэн дуусгавар болгох үедээ шагналын утга учрыг завхруулаад буудаг гэж иргэд дүгнэх болов. Монголд гавьяатгүй нэг ч жүжигчин, нэг ч нэвтрүүлэг ч үлдээгүй гэж хэлэхэд дэгсдэхгүй. Монгол улс маань гавьяат улс болжээ, янз нь.

 

 

П.БАДАРЧ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?