БУРХАН ХАЛДУН УУЛАНД ГАРСАН ГАЛЫГ МОНГОЛЫН ПАЖЕРО КЛУБЫН ЗАЛУУС ЦАГ АЛДАЛГҮЙ УНТРААЖЭЭ

2017-03-07  

2017-03-05 наас 06 ныг шилжих шөнө БУРХАН ХАЛДУН хайрханы  дунд овоо арц, хүж, зулын галнаас болоод гал алдаж ой модруугаа гал үсэрч ойр орчмын 3,4 мод шатаж байхад нь MONGOLIAN PAJERO CLUB-ийн 23 залуус азаар тааралдаж тухайн орчимд байсан 8 залуу болон байгаль хамгаалагч нартай хүч хавсран гал түймрийг яаралтай унтрааж илүү их  хэмжээний ой мод шатахаас сэргийлж чадсан байна.

Сар шинийн баярын өдрүүдээр Сүхбаатар аймагт хорио тавигдсанаас үүдэн Шилийн Богд уулыг зорихоор төлөвлөж байсан иргэд олноороо тус хайрханыг зорьж Хайрханы орчимд хог хаягдалаа ил задгай хаях нь ихэссэн мэдээлэл гарсаны дагуу сонирхлын бүлэг клубууд нэгдэн тухайн орчимд цэвэрлэгээ хийж хог хаягдлыг зайлуулах ажлыг зохион байгуулж байсан билээ.

Тухайн орчны хамгаалалтын захиргаа хараа хяналтаа сайжруулж тухайн бүс нутгийн аюулгүй байдлыг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг энэ удаагийн галын аюул тод томруун харуулж өглөө.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ЗӨВ ШҮҮ 2017-03-07
ЗОЧИН:ЗАЛУУС САЙН ҮЙЛ ХИЙГЭЭД САЙН БАЙНА. 2017-03-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?