УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН ГЭМТЭЛ

2017-03-07  

Хурдан морины гараанаас олон хүүхэд мориноос унаж сугарч хоцордог. Харин морьд цуварсан уралдааны үед морь бахардах, бүдрэх, нугачаан дээгүүр харайх, зуузай холбон явах үед дөрөөний харшилтаар мориноосоо унадаг. Моринд гишгүүлж дайруулахаас, хүнд загнуулахаас айсан хүүхэд гэмтсэн зовиураа хэлж мэдэхгүй тулгамдах, уяачид эцэг эхийн хайхрамжгүй байдал хүүхдийн гэмтлийг хүндрүүлдэг. 

Мориноос унасан хүүхдийн гэмтлийг сайтар үзлэг хийж тодруулах хэрэгтэй. Хүүхэд унахдаа зөөлөн эдийн гэмтэл авахын зэрэгцээ тархи, дотор эрхтний доргилт гэмтэл, хайхрахгүй өнгөрснөөс сүүлийн уршиг толгой их өвдөх үе холбоосны хатуурал, үе мөчний болон зүрх судас, бөөрний архаг өвчтэй болдог. Үүнийг мориноос унасны улмаас гэж мэдэхгүй архаг хууч өвчин гэж үздэг.

  1. Тархины доргилт хүүхдэд хөнгөн хүнд хэлбэрээр тохиолдоно. Бариачид бариулах төдийгөөр өнгөрдөг. Гавал ясны цууралт бага зэргийн цус харвалт сүүлд шимэгдэлтээс соривжилт толгойн өвдөлт их болж, суурь ясны цууралттай болж, хараа сонсгол муудаж, хэл ярианы сааталтай болох, хүндрэл гарна.
  2. Мөрний үе хагас үе гэж тооцогдох тул амархан мултарч, үе холбоос гэмтэх, эгэм хугарах их байдаг. Гэмтсэн үед хугарлыг засаж, мултралын оруулаад эмчилгээг дутуу орхисноос сурмаг мултрал шуу буглага ясны зөрөөтэй эдгэрлээс муруй гартай хүүхэд олширдог.
  3. Тохойн үений хугарал мултрал ихээхэн осолтой гэмтлийн мэргэжлийн эмч засалт хийж хугарлыг эмчлэхгүй бол хүүхдийн гарын хөдөлгөөн саажиж ажиллагаагүй гартай болдог.
  4. Мориноос унасан хүүхдийн шилбэ ясны цууралт их байдаг. Гишгэхэд хөндүүр хөл их хавантай байдаг тул яс хугараагүй гэсэн андууралд ордог. Дараагийн насны морины уралдаанд унуулж хүндрүүлдэг.
  5. Хүзүү нурууны гэмтэл Эхлээд цууралт төдий өвдөлтийн анзаараагүй бол тархи нугасны цочрол өгч нугасны үрэвсэл үүсч хүндрэл өгдөг. Хүзүү нуруу нугаламын гэмтлийн үед хүүхдийн гар хөл саажилт өгч хөгжлийн бэрхшээлтэй болдог.

 

 

Б.БАТ-ОРГИЛ ХҮНИЙ ИХ ЭМЧ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЯДАМАА:ХАВРЫН ХАЛТИРГААНД ХҮҮХДҮҮД ИХ УНАДАГ 2017-03-07
TSETSEG:TIIMEE ENE HALTIRGAATAI TSAGT HUUHDUUD UNEJ ERSDEH MAGADLAL UNDUR YMAAA 2017-03-07
Зочин:Ийм арга хэмжээг болих хэрэгтэй. Хэнд хэрэгтэй юм бэ 2017-03-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?