ЭЛЧИН САЙД С.В.ЧЕПУРНОЙ: УБ ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВЭР, ХҮНД МАШИН МЕХАНИЗМ, УУЛ УУРХАЙ ЗЭРЭГ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

2017-03-07  

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд 2017.03.07-ны өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Владимирович Чепурнойг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд С.В.Чепурной, Беларусь, Монгол Улс бол хамтын ажиллагааны олон арван жилийн түүхэн уламжлалтай орон. Сүүлийн жилүүдэд хоцрогдонгуй байгаа худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна. Мөн улс төрийн өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг сэргээн тогтворжуулах, парламент хоорондын харилцааг идэвхжүүлж, гишүүдийг харилцан айлчлуулах нь чухал гэж үзэж байгаагаа онцлов. Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэн тохирсон хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, гүнзгийрүүлэх асуудлыг хөндлөө.

Тэрээр Беларусийн хууль тогтоох байгууллага буюу Үндэсний хуралд 12 гишүүнтэй Беларусь, Монголын парламентын бүлэг байгуулагдан ажиллаж байна гээд Монгол Улсын Их Хуралд ийм бүлэг байгуулагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Элчин сайд С.В.Чепурной, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар, үүн дотор сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнд машин механизм, уул уурхай зэрэг олон салбарт хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэж, нэгэнт хэлэлцэн тохирсон ажил, арга хэмжээг бодит ажил хэрэг болгож үр дүнд хүргэх нь чухал байна гэдгийг онцлов.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь чухал бөгөөд ийм боломж бий гэдэгт санал нэг байгаагаа тэмдэглэв.

Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулаад энэ хүндрэлтэй байдлыг энэ онд багтаан тогтворжуулах, цаашид ойрын 1-2 жилдээ багтаан даван туулах боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

Мөн Монгол Улсын Их Хуралд хоёр орны парламентын бүлэг удахгүй байгуулагдана гэж найдаж буйгаа илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?