УИХ, ЗАСГИЙН ГАЗАРТ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2017-03-07  

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн IX хурал өчигдөр боллоо. Тус хурлаар УИХ, Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлэхээр болсон байна.

Монгол Улсын эдийн засгийг хямралаас гаргах зорилгоор Олон Улсын Валютын Сантай хамтарч Засгийн газраас “Өргөтгөсөн эдийн засгийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үед иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн хамгаалал, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээнд зарим талаар дарамт бэрхшээл учруулж болзошгүй байгаа нь МҮЭ-ийн бүх шатны байгууллагын санааг түгшээж байна.

Монгол Улсын Их Хуралд дараах Мэдэгдлийг хүргүүлж байна. Үүнд:

            1.Улсын Их Хурлаар 2017 оны улсын төсөвт тодотгол хийж Нийгмийн даатгалын сан, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа дундаж болон дунджаас доош орлоготой иргэдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зарчим баримтлах.

            2.Төсвийн зарлагыг оновчтой болгохын тулд төрийн захиргааны бүх шатны байгууллагын болон төсөвт байгууллагуудын зайлшгүй бус удирдлагын орон тоо, зардлыг бууруулах арга хэмжээг нэн тэргүүнд авах.

            3.Хөтөлбөр хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд төрийн захиргааны болон төсвийн бүх шатны байгууллага, албан тушаалтны хууль биелүүлж хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагын байдалд тавих Улсын Их Хурлын хяналтыг эрс чангатгах.

            Хөдөлмөрчдөөс ирүүлсэн асуудлуудыг хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

            Дээрх асуудлуудыг шуурхай хэлэлцэн нааштай шийдвэрлэхгүй бол нийгэмд тогтворгүй байдал үүсч болзошгүй байгааг мэдэгдэе.

 

 

ЭХ СУРВАЛЖ: МҮЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Зөв шаард**** хүргэх хэрэгтэй 2017-03-07
ЗОЧИН:Хамаг юм ард иргэдийн нуруун дээр яваад байгаа арай дэндмээр.. 2017-03-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?