ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД СИНГАПУР УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2017-03-08  

Монгол Улсын Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Сингапур Улсад  ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрээр Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нг Тэк Хен-тэй уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Сингапур Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нг Тэк Хен Дэд сайд Б.Батцэцэгт Сингапур Улсын Гадаад хэргийн яамны харъяа Дипломат академиас 2017 оны 5 дугаар сард зохион байгуулах богино хугацааны сургалтад Монгол Улсын залуу дипломат ажилтныг оролцуулах урилга гардуулав.

Мөн өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Соёлын элчийн гэрчилгээ гардуулах арга хэмжээнд Дэд сайд Б.Батцэцэг оролцож, Сингапур Улсын иргэн Дато Энди Вонг-д Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардууллаа.

 

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?