ЭНЭ ӨДӨР ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЖАГССАН

2017-03-08  

ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний мэдэх Мартын 8-ны өдөр бол тэмцлийн өдөр. Энэ өдөр эмэгтэйчүүд өөрсдийн тэгш эрхийн төлөө жагссан өдөр юм.

Түүхийг сөхвөл 1857 оны 3 сарын 8-нд Нью-Йоркийн гутлын болон оёдлын үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд ажиллах нөхцлийг сайжруулах, ажлын цагийг багасгах, эрчүүдтэй адил цалин өгөх шаардлага тавин жагссан билээ. Тэр үед үйлдвэрийн эмэгтэйчүүд өдөрт 16 цаг, эрчүүд 10 цаг ажилладаг байв. Уг тэмцлийн өдрийн дараа ажлын цагийг 10 болгосон түүхтэй. Жагсаалд 15000 эмэгтэй оролцсон байдаг.

3-р сарын 8-нд болсон эмэгтэйчүүдйин тэгш эрхийг тэмцлийн эхлүүлсэн Клара Цеткин гэгч герман эмэгтэйтэй салшгүй холбоотой. Түүний санаачлагаар 1910 онд Данийн Копенгаген хотноо болсон Социалист Эмэгтэйчүүдийн Их Хурлаар “Эмэгтэйчүүдйин Эрхийг Хамгаалах Өдрийг” бий болгох, жил бүр эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж байх шийдвэр гарчээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?