Д.ЗАГДЖАВЫГ УУХҮ-ИЙН ДЭД САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ

2017-03-09  

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын асуудлыг хэлэлцжээ. Дэд сайдын суудалд н.Төмөрчулуун, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нарын хүний нэр яригдаж байсан ч УИХ-ын гишүүн асан Д.Загджавын нэрийг тус яамны дэд сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна. Уг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүүгийн нэр хүчтэй яригдаж байсан. Дэд сайд болно гэж намынхан нь ч ярьж байсан юм. Гэвч Н.Төмөрхүү нь Ерөнхий сайдын Улс төрийн албаны зөвлөхөөр ажиллах болсноор дэд сайдын марафонд оролцох боломжгүй болжээ. Тиймээс н.Төмөрчулуун нарын гурван хүн өрсөлдсөнөөс Удирдах зөвлөл хуралдаж, Д.Загджавын нэрийг дэвшүүлэхээр болсон байна.

Засгийн газар ирэх долоо хоногийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн дээрх шийдвэрийг баталгаажуулж Д.Загджавыг дэмжиж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилох бололтой.

Сануулахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг 2016 оны арваннэгдүгээр сарын 24-нд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон. Түүнээс хойш уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дэд сайдгүй ажиллаж байна. 

 

Эх сурвалж : Zaluu.com

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Durgui hurch baigaa:Ardchilalin hun biz dee, naadah chin. MAN durtei ch, tsaa****a sanaatai shd ee, MANiinhan aa! Namaar ni yalgaad toriin baiguu****as ANii gesen ner hucheer zuun ****an hun ****uullaa gesen chin AN-iin ued urigdaj orj irsen AN-iin ugshiltai humuus zarim yamand bur hamgiin tom tom alban tu****alig ni hashij l baina daa, nam mam gej hudlaa ****ahaa bolison ni deer, zugeer l chi bidend tsavichaa hiihed saad boloh, hamsaa hiih shinjgui hun geed l helehed boloo sh dee. 2017-03-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?