ӨНӨӨДӨР САНСАРТ ХАМГИЙН АНХ НИССЭН ЮРИЙ ГАГАРИНЫ МЭНДСЭЛСЭН ӨДӨР

2017-03-09  

Өнөөдөр Сансарт хамгийн анх ниссэн  Юрий  Гагарины мэндсэлсэн өдөр тохиож байна. Тэрээр 1934 оны 3-р сарын 9-нд Гагарин нь Смоленск хязгаарын Гжатск хотын (одоогийн Гагарин хот) ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ.

Юрий дээрээ хоёр ахтай, доороо нэг дүүтэй байлаа. Түүний бага нас сургуулийн тооны багш нь армид нисэгч болж, дайнд оролцохоор явсан нь түүний амьдралд том нөлөө үзүүлсэн гэдэг. 1965 оны намар Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ. Тэнд Гагарин агаарын клубт элсэн орж, онгоцоор нисч үзжээ. Сургуулиа төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, 1955 онд  Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн оров.

1960-аад онд сансар судлал эрчимтэй хөгжиж, сансрын нисэгчдийг сонгон шалгаруулахад Гагарин 20 хүний хамт нэр дэвшжээ. Ийнхүү тэрээр бусад нөхөдтэйгээ хамт сансрын нисэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн юм. 1961 оны 4 сарын 12-ны товлосон өдөр болж Гагарин Восток3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь “хуш” хэмээх үг (оросоор :Кедр) байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон.

Эх дэлхийдээ хөл тавьмагц Гагарин алдар хүндтэй боллоо.   Гагарин дэлхийн олон хот, улсаар айлчилж, хүндэт иргэн болж байсан юм. Тэрээр 1962 онд ЗХУ-ын ардын хурлын депутатаар сонгогдсон юм. Гагарин сансраас эргэж ирснийхээ дараа Оддын хотхонд  суурьшиж, сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байв.

Цэргийн нисэгч байсан тэрээр 1968 оны 3-р сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад Ми-Г-15УТИ онгоцтойгоо унаж нас барсан юм. Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал хийжээ.

 

 

 

А. ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Одгэрэл:Сайхан мэдээлэл байна. Удахгүй Монгол хүн сансарт ниссэний ой болно. 2017-03-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?