С.ЗОРИГ АГСНЫ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ МЯГМАР ГАРИГТ БОЛНО

2017-03-09  

С.Зориг агсны давж заалдах шатны шүүх хурал ирэх мягмар гариг буюу 3-р сарын 14-нд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болно. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон билээ. Шүүх хурал таван өдрийн турш хаалттай хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байдаг билээ

.Шүүх хурлаар  түүнийг зохион байгуулалттайгаар, захиалгаар, онц хэрцгий аргаар, шунахайн сэдлээр хөнөөсөн гэж Ц.Амгаланбаатар, Т.Чимэгээ, О.Содномдаржаа нарт  24-25 жилийн хорих ял оноосон юм.  Шүүх хурал болсны  дараа Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлсан байдаг.  Түүний  энэ гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлосон байна.

Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлосон тухай нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?