ХОТЫН ДАРГЫН ОРЛОГЧ Ш.АНХМАА НБГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2017-03-10  

Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өчигдөр Нийслэлийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Боловсролын газраас 2016 оны 9 сараас өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн томоохон бодлогын чиглэлийн ажлуудаа Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Мөн энэ үеэр сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, пиар, мониторингийн стратеги академиас “Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн орчны нөхцөл байдал тулгамдсан асуудалд хяналт-шинжилгээ дүн шинжилгээ” судалгааны дүнг тус академийн судалгааны секторын эрхлэгч н.Бадамгарав танилцууллаа. Орлогч дарга Ш.Анхмаа Нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өгч цаашид санаачлан зохион байгуулж байгаа ажлуудаа улам чанаржуулж, шуурхай ажиллахыг зөвлөлөө.

  1. Байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулах ажилд санаачлагатай ажиллаж яам, улсын өмчит үйлдвэроийн газар, томоохон аж ахуйн байгууллагуудад санал хүргүүлж хамтран ажиллах
  2. Багш нарын дунд жил бүр зохион байгуулагддаг шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг НЗД-ын ивээл дор зохион байгуулах, шалгарсан илтгэлүүдийг эмтхэтгэл болгон хэвлүүлэхэд хамтран ажиллах
  3. Сургууль, цэцэрлэгийн багшлах боловсон хүчний чанарт онцгой анхаарч, сонгон шалгаруулалтыг зохих хууль журмын хүрээнд зохион байгуулах, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын ёс зүйд анхаарч ажиллах
  4. Иргэд, эцэг эхчүүд, сурагчид, хамт олноос ирж байгаа өргөдөл, гомдлын асуудалд хяналт шинжилгээ хийж бодитой ажил зохион байгуулах
  5. Сургуулийн нийгмийн ажилтнуудыг чадваржуулах
  6. Захирал эрхлэгч нартай байгуулах хөдөлмөрийн гэрээнд ёс зүйн хариуцлага тооцох заалт оруулж шинэчлэн байгуулах гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?