АТГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2017-03-10  

УИХ-аас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан бөгөөд уг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд хийж байгаа энэ уулзалтад төрийн байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцлоо.

Тодруулбал, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, яамдын төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга нар хүрэлцэн ирж оролцлоо.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал уулзалтыг нээж хэлэхдээ, “Авлигатай тэмцэх ажилд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо чухал. Төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаараа бид энэ уулзалтаараа ярьж байна. Цаашдаа бид авлигажсан, хүнд сурталтай төрийн үйлчилгээг иргэд авч тэвчидэггүй байх үзлийг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, сургах, авлигын эсрэг боловсрол олгоход анхаарлаа хандуулж ажиллана.

Өөрөөр хэлбэл, онол, ярьж, олон нийтийг “авлига”-аар сүрдүүлэх биш амьдралд нийцсэн, монгол хөрсөнд бодитой буух бодлогоор авлигатай тэмцэх ёстой гэж үзэж байна” гэдгийг онцолсон байна. Уулзалтын үеэр гуравдугаар сарын 13-наас эхлэн АТГ-аас яам, агентлаг, нийслэл дүүргийн төр захиргааны байгууллагуудад ажиллах удирдамжийг танилцуулж, гардуулан өглөө.

Удирдамжид, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр танилцах, тухайн байгууллагатай холбоотой санал гомдлыг иргэдээс авах, авлигын эрсдэлийн үнэлгээг хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг таниулах, сургалт зохион байгуулах арга зүйн зөвлөгөө өгөх, Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажил багтсан байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд Авлигаас сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл байгуулагдан ажиллах ёстой бөгөөд энэ зөвлөл нь авлигатай тэмцэх ажилд иргэдийн оролцоо хяналтыг бий болгоход чухал үүрэгтэй гэдгийг Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэллээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: АТГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?