ШАДАР САЙД ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛД АНХААРНА

2017-03-10  

Шадар сайдын эрхлэх асуудлын харьяанд багтдаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага 2017” зөвлөгөөнийг Төрийн ордонд боллоо.

Манай улс 2012 оноос эхэлэн  жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж ирсэн. Энэ жилийн тухайд Шадар сайдын ивээл дор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага 2017” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийн хямралын үед хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд онцгойлон анхаарах  асуудлын хүрээнд зөвлөлдөж байгаа билээ.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “ Хэрэглэгчийн харилцаанаас гадуур ажил, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага гэж байхгүй. Тиймээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарч үйл ажиллагаагаа уялдуулах зайлшгүй шаардлагатай байна. Ийм учраас бид өнөөдөр “Хэрэглэгчийн асуудлаар” хамтран ярилцаж хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг идэвхижүүлэх, чанаржуулахад анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа уялдуулах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна” гэдгийг тодотголоо.

Уулзалтад  төрийн болон төрийн бус 62 байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Тэд хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон  ажлыг зохион байгуулахад тэдний үүрэг, оролцоог нэмэгдүүлэх идэвхижүүлэх, үйл ажиллагааны давхардлыг арилгах, эдийн засгийн хямралын үед хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллана гэдгээ илэрхийлж байлаа хэмээн Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Манайд хэрэглэгчийг хаядаг бусад улс оронд хэрэглэгчээ яаж дээдэлдэг билээ. Бараг л чи сонголтоо зөв хийхгүй яасан юм бэ гэж компаниуд загнадаг талтай. 2017-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?