ХҮҮХЭД ХУЛГАЙЛАХЫГ ЗАВДСАН ГЭХ ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЛАА

2017-03-10  

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхэд хулгайлахыг завдсан гэх этгээдийг өнөөдөр саатуулан, шалгаж эхэллээ. Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд оршин суух хаягтай, 35 настай, эрэгтэй У-г сэжигтнээр саатуулан, хэргийн бодит үнэнийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Тус цагдаагийн хэлтэст энэ сарын 7-ны өдрийн 21:15 цагт “2017 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 17:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт хичээлээ тараад харьж явсан 10 настай, эрэгтэй Т-г хулгайлахыг завдсан” гэх мэдээлэл иржээ. Энэхүү мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, цагдаагийн алба хаагчид сэжигтнийг баривчиллаа.

 

 

Улаанбаатар хотын цагдаагийн газар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сүндэр:Балиар амьтан тэр бяцхан хүүгээр яах гэж байсныг нь сайн асууж холбоо сүлбээг нь мэдэх хэрэгтэй. Хүний үрийг ухаан алдуулаад.... 2017-03-10
Зочин:Иймэрхүү юмнуудыг сайн хашраагаад өгөөч цагдаа нараа 2017-03-10
Нямбаяр:Цаана нь байгаа нөхдүүдийг илрүүлэх хэрэгтэй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2017-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?