МАНАЙ УЛСЫН НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 60 ОРЧИМ ХУВЬД ХАВАРЖИЛТ ХҮНДРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

2017-03-11  

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 хувьд нь цасан бүрхүүл тогтож 17 аймгийн 150 гаруй суманд өвөлжилт хүнд байна. Олон улсын байгууллагаас манай улсад тодорхой хэмжээний тусламж үзүүлж байгаа юм. Манай орны 100 суманд цагаан зудтай байна. Цасны зузаан тал хээр газраа 25-45 см байгаа бол  уулархаг газраа 55-90 см хүрч нягтарч хатуурсан цастай байна.

12-р сарын дундуур өвөлжилт 13 аймгийн 110 суманд хүндэрсэн байсан бол энэ сарын эхээр 17 аймгийн 153 суманд өвөлжилт хүндэрсэн байна. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна. Цас, зудтай байгаа  аймаг, сумдын зарим нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр мал хаваржилт хүндэрч эхлээд байна.

Цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зөвлөж байна.  Монгол улс энэ хавар 20 сая төл хүлээж авна.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?