2020 ОНД 60 МЯНГАН ӨРХ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОНО

2017-03-11  

Нэг сая гаруй  иргэнтэй ниймлэл Улаанбаатар хотын  нийт хүн амын  40 орчим хувь нь торон сууцад амьдарч байгаа бол 60 хувь нь гэр хороололд амьдарч нүхэн жорлонд бие засаж  байна.

Төвийн бүсийн гэр хороолол 2317 га талбайг хамардаг бөгөөд орон сууцны хороололтой залгаа оршдог учир төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох боломжтой болж байгаа билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн 24 байршлаас эхний ээлжинд инженерийн шугам сүлжээний 80-аас дээш хувийн хангамжтай 12 байршлыг сонгон нээлтэй дахин төлөвлөлтийг үргэлжүүлэх юм байна. 

2018 онд 8 байршил, 2019 онд 9 байршил, 2020 онд  нийт 41 байршилд инженерийн шугам сүлжээг бий болгох, санхүүгийн асуудлыг шийдвэрлэн ажиллах юм байна. 2020 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын гуравны нэг хувь буюу 60 мянган айл өрх инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдох бөгөөд үүнийг дагаад гэр хорооллоос үүдэлтэй агаар, хөрсний бохирдол 40 хувиар буурна гэж тооцож байгаа юм байна.

Гэр хорооллыг ихээр тэлснээс болж утаанаас салж чадахгүй  агаарын бохирдол дээд цэгтээ хүрч байна.  Мөн  хөрсний бохирдол ихсэж, хүүхдүүд болон хүмүүс эрүүл мэндээрээ хохирох хэмжээнд хүрээд байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?