МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН НЭРСИЙГ НУУЦАЛЖ БАЙНА

2017-03-13  

МҮОХ-ны Их Хурлын тов гарсан. Их хуралд бэлдэх ажлын хэсэг томилогдсон. МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших журмыг баталсан. Заалнаас нэр дэвшихийг хориглосон тул өмнө нь нэр дэвшигчдийг материалыг дугтуйгаар хүлээн авах болсон. Зөвхөн саналаа ирүүлсэн хүмүүс л нэр дэвших эрхтэй. Энэ бол энэ удаагийн Их Хурлын онцлог.

МҮОХ-оог спортынхноос гадна улс төрчид, бизнесийнхэн ямагт сонирхож ирсэн. Нэр дэвшигчдийн хүсэлтийг энэ сарын 8-ны өдөр хааж, 9-ны өдөр дугтуйг задалж, нэр дэвших хүсэлтэй хүмүүсийг зарлана гэж байсан ч үйл явц удааширч эхэллээ. Дугтуй задарсангүй, нэрийг зарласангүй. Нэр дэвшигчдийг нууцлах шаардлага үүссэн бололтой. Гэвч Монголд нууц гэж зүйл байхгүй болсон.

Энэ удаад МҮОХ-ны одоогийн ерөнхийлөгч Загдсүрэн, УИХ-ын гишүүн асан Сайхансамбуу, Монголын даамны холбооны ерөнхийлөгч Бат-Эрдэнэ, Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Бат-Энх, Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Ц.Халтар, Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Монголын Шагайн холбооны ерөнхийлөгч Я.Батсуурь нарын 6-7 хүн нэр дэвшинэ гэсэн мэдээлэл ил болж эхэллээ, хэдийгээр албан ёсоор зарлаагүй ч гэсэн. Турк улсад дипломат албанд зүтгэж буй Э.Мөнх-Очир хэрвээ МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдвол эрхэлж буй ажлаа өгөхөд бэлэн гэдгээ ч мэдэгдсэн байна. Ямар ч гэсэн энэ удаагийн сонгууль ихээхэн өрсөлдөөнтэй болох төлөвтэй гэж спортын хүрээнийхэн хүлээж байна. МҮОХ-ны их хурал төлөөлөгчдөө аль хэдийнээ сонгосон. Их хурал энэ сарын 24-нд болно.

 

 

Э.ЛХАГВА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Сонин сонин хүмүүс байна шүү. Зарим нь өрсөлдөөд ч хэрэггүй дээ 2017-03-13
Сараа:Зөв ш дээ нээлттэй явуулах хэрэгтэй. 2017-03-13
Сэргэлэн:Зөвөө зөв. Нууцлах тусам хэл ам дагуулна 2017-03-13
Э.Мөнх-Очир хамгийн боломжийн нэр дэвшигч:Дорвитойхон том ажил хийлгэе гэвэл Мөнх-Очирыг л сонгох хэрэгтэй дээ. Буудлагын Холбоогоо ямар тасарцан байртай болгож байгаа билээ дээ. 2017-03-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?