ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2017-03-13  

Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шинээр авч байгаа иргэд Олон улсын стандартад нийцсэн гэрчилгээтэй болж байгаа юм байна. Энэ гэрчилгээ нь одоо ашиглаж байгаа гэрчилгээтэй ижил загвартай боловч Монгол болон Англиар бичигдсэн байх юм. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг заавал гэрчилгээгээ соль гэсэн шаардлага тавихгүй бөгөөд тээврийн хэрэгслийг шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийх зэрэгт шинэчилсэн гэрчилгээг олгохоор зохион байгуулж байгаа юм байна.   

Олон улсын хоорондын хил дамнасан тээврийн семинарын үр дүнд Азийн авто сүлжээний АН-4 чиглэлийн ерөнхий чиглэл болгож Монгол, ОХУ, БНХАУ гурван улсыг дамнасан авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарчээ.  Энэхүү зөвлөмжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг  2016 оны 12 дугаар сард ОХУ-ын Москва хотноо байгуулж  туршилтын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан байна. Ийнхүү тус тусын дотоодын бэлтгэл ажлыг хангах, цаашид шийдвэрлэх бусад асуудлуудыг ажлын хэсэг байгуулан шийдвэрлэснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх мэдээллийг  Монгол, Англи хэл дээр бичиж эхэллээ. Ингэснээр дамжин өнгөрөх болон улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэхэд үүсэх саад бэрхшээлийг арилгах, тээвэрлэлтийн баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэх нэг алхам болж байгаа юм.

 

 

Эх сурвалж : Авто тээврийн үндэсний төв

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?