АМИНААС “ҮНЭТЭЙ” ШИНГЭНД ХОРДСООР БАЙХ УУ?

2017-03-14  

Монголчууд архинд “дуртай” болоод зогсохгүй, юу нь үл мэдэгдэх шингэн ууж хордох явдал их гарах боллоо. Оны дараахан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гурван иргэн шил арчигч шингэнд хордож нас барсан тохиолдол гарсан.

Гэтэл үүнээс ердөө хоёрхон сарын дараа Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр жолооч нар амиа алдсан хэрэг гарлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний тээвэрлэлт хийдэг “Монфорт” компанийн 6 жолооч үл мэдэгдэх шингэн уун хорджээ. 3 жолооч нь нас барсан бол 3 нь эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа юм. Жолооч нарын уусан шингэнийг юу болохыг нь мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байна. Жолооч нар цайны цагаараа ийнхүү үл мэдэгдэх шингэн найруулж уусан аж. Харамсалтай нь жолооч нар аминаас “үнэтэй” шингэн уучихсан бололтой.

Сүүлийн үед согтууруулах ундаа, үл мэдэгдэх шингэн ууж хордох хэрэг их гарах болсон нь дээрх үйл явдлаас харагдаж байна. Өмнө нь Дорнод аймагт 26-43 насны 23 ажилтан үл мэдэгдэх шингэнд хордож, 4 хүн газар дээрээ нас барсан удаатай. Тэд үл мэдэгдэх шингэн уусан бөгөөд тэр нь техникийн буюу метилийн спирт байсан нь шинжилгээгээр тогтоогдсон байдаг. Метилийн спирт нь өнгөгүй, шингэн, дарвигнасан амттай, спирттэй төстэй үнэртэй байдгаас гадна амьсгалын замаар эсвэл залгих, арьсанд нэвчиснээс хүнийг үхэлд хүргэх аюултай. Ажилчид спирттэй төстэй үнэртэйгээс нь болж ууж амиа алдсан юм.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн иргэд ч хордож нас барсаар байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Амьдрах ухаан” сургалтын төвд харьяалагддаг 28-60 насны 4 иргэн согтууруулах ундаанаас болж амиа алдаж байв. Согтууруулах ундаа, үл мэдэх шингэнд хордсон тохиолдолдлуудын буруутан нь хэн бэ. Ийм хэрэг цаашид ч гарсаар байх уу. Иргэд согтууруулах ундааны хэрэглээг багасгалгүй, улмаар архитай төстэй хэмээн эндүүрч химийн бодис уун амиа алдаж байна. Өмнө нь гарсан хэргүүдийг олон нийтэд мэдээлж, анхааруулж, сануулсаар байхад шингэнд хордсон иргэд амиа алдсаар байгаа яалтай билээ. Энэ бүгд монголчууд архинд донтож буйг харуулж байгаа явдал мөнөөс мөн. Хүмүүс ээ, аминаас “үнэтэй” шингэн уусаар байх уу?    

 

 

Эх сурвалж : Tsenzurgui.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:Хордсоор л үхсээр л... Энэ мэдээг бүр хүмүүс тоохоо байжээ. 2017-03-14
Навчаа:Нэг шөнийн дотор архинаас болж их юм болдог УБ хотод бид амьдарч байна. Архи үйлдвэрлэдэг компаниуд ашиг л харахаас цаана нь яаж байгаа огт хамааралгүй. 2017-03-14
Жаргалан:Архигүй бол болохгүй болсон юм биш үү. Найр наадам баяр цэнгүүн бүгд л том том шилтэй архи. Архигүй наадам энэ тэр бол бүр цаашаа болсон. 2017-03-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?