“МОНГОЛ ХҮН” АЯН НЭЭЛТ БОЛЛОО

2017-03-14  

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж байгаа “Монгол хүн” хүмүүжлийн аяны анхдугаар зөвлөгөөн өнөөдөр  Соёлын төв өргөөнд боллоо. 

Зөвлөгөөнд Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь,  НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга аяныг санаачлагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдлага, ажилтнууд оролцлоо.

Тус арга хэмжээг БСШУС-ын сайд Ж.Батсуурь  нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Хүүхэд бүрийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай, иргэн болж төлөвшихөд чиглэсэн олон  сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү  “Монгол хүн”  аян юм. 

Эх орны маань шавхагдашгүй ундарга болсон хүүхэд, залуучуудад чанартай боловсрол эзэмшүүлэх их үйлсийг нэр төртэй биелүүлэх, боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх зорилтоо амжилттай хэрэгжүүлэх үйл хэргийг та бүхэнтэй хамтран бүтээх болно. Энэ эрхэм зорилтыг хангахад боловсролын байгууллагын багш, удирдах ажилтан бид бүхэн тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэж байна” гэв.

Тус зөвлөгөөнөөр “Монгол хүүхэд”, “Монгол хүн”-ийг бий болгох, хүмүүжлийн асуудлыг түлхүү хөндөн ярилцсан юм. Тус аянд төрийн  болон хувийн өмчийн 623 цэцэрлэг, ерөнхий боловсролын 225 сургууль, найман  боловсролын төв хамрагдах бөгөөд 2020 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх аж. Аяны үр дүнг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дүгнэх юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ:БСШУСЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?