ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

2017-03-15  

Өнөөдөр “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. Энэ өдөр дэлхийн бүх орны хэрэглэгчийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хэрэглэгчийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг билээ.

Энэхүү өдрийн хүрээнд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан “ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ДЭЭДЛЭЕ” өдөрлөг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т болно.
 
Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ-ын байгууллагийн шийдвэрээр 1983 оны 3 сарын 15-нд тэмдэглэж байхаар болсон байна.

Анх 1962 оны 3 сарын 15-нд АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди Конгрессийн гишүүдэд хэрэглэгчийн эрхийн тухай дөрвөн заалт бүхий илгээлт явуулжээ.

Энэ нь хэрэглэгч аюулгүй байдалд байх, мэдээлэл авах эрхтэй байх, сонголт хийх эрх, санал хүсэлтээ илэрхийлэх эрхтэй байх ёстой гэсэн дөрвөн заалт юм.

1973 онд Европын холбоо 25 дахь удаагийн зөвлөх Ассамблейн хурлаараа хэрэглэгчдийн эрхийг хамгаалах журам баталжээ.

1985 оны 4 сарын 9-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад баримтлах удирдамж, зарчмыг баталсан түүхтэй юм байна. 

Энэ өдрийг манай улс арав гаруй жил тэмдэглэж байгаа юм байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Manaid esregeeree l bdag sh dee. Harin ch kompaniud n iluu davuu erh edelne 2017-03-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?