ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2017-03-15  

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит есдүгээр хурал боллоо.

Энэ хурлаар "Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2017 оны борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталж, "Диспетчерийн үндэсний төв” ХХК-аас худалдан авах цахилгаан эрчим хүчний тарифыг хэвээр мөрдөхөөр болов. Мөн тус компанийн 2016 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэж энэ онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоосон юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан компанийн удирдлагуудад хандан "Бид нэг талдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хэвийн, найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй боловч нөгөө талдаа хэрэглэгчийн эрх ашгийг алдагдуулахгүй ажиллах ёстой. Тиймээс техникийн шинэчлэлтэй холбоотой бүх асуудлыг тарифын зохицуулалтаар шийдвэрлэх боломжгүй юм. Иймд компанийн зүгээс хөнгөлөлттэй зээл тусламж судлаж, удирдлагын зөв менежментийг барьж ажиллах хэрэгтэй” гэв.

Мөн "Мандал голомт” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгаж тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах үүрэг даалгавар өглөө.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?