СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2017-03-15  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан сургалт эхэллээ.

Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар хийх ийнхүү сургалтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо энэ сарын 15-ны өдрөөс 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулах юм.

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 3000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлээд байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?