Н.ЭНХБАЯРЫН АВРАГЧ ГЭЖ ӨӨРИЙГЭЭ НЭРЛЭСЭН О.БААСАНХҮҮ

2017-03-16  

О.Баасанхүү огт санамсаргүйгээр улсын их хурлын гишүүн болсон гэж хэлэх хүмүүс тохиолддог. Түүний аз, од нь гийсэн байж болох. 2012 онд МАХН-ын дарга Н.Энхбаярыг мөрдөж мөшгөж, цагдаж, хорьж байхад нь өмгөөлөгчийн багт нь С.Нарангэрэл, Оюунбилэг нарын хамт ажилласан нь үнэн. Шагналд нь Баасанхүү нэрсийн жагсаалтад бичигдэж, Оюунбилэг тойрогт нэр дэвшсэн. Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарыг СЕХ-ноос нэрсийн жагсаалтаас хассан учир тэрбээр огцом урагшилж УИХ-ын гишүүн болж, тангараг өргөсөн түүхтэй. Тэр цагаас О.Баасанхүү өөрчлөгдөж эхэлсэн гэдэг.

Сэтгүүлчдийг аргадаж тойгдож мэдээ сэлтхэнээ гаргадаг байсан Баасанхүү "томрох" араандаа залгасныг сэтгүүлчид өөр хоорондоо хэлэлцдэг. Тэр бол, - МАХН-д би гавьяа байгуулсан. Энэ намын нэрийг нь би авч өгсөн. Энэ нам надад талархах ёстой гэсэн байр суурийг сүүлийн жилүүдэд илэрхийлэх болсон.

Ялангуяа УИХ-ын 13 гишүүнээс Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын хамт дахин сонгогдсон ч Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар хэдийнээ МАН-ын малгай өмссөн учир О.Баасанхүү улам тодрох болсон. 2016 оны УИХ-ын сонгуулиар О.Баасанхүү дахин сонгогдсоноор 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН нэр дэвшүүлэгчээ өрсөлдүүлэх эрхтэй болсон нь яах аргагүй Баасанхүүгийн гавьяа. -Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэхийг би хайж байгаа. Энэ тухайгаа Н.Энхбаяр даргад дуулгасан. Тэг тэг гэж ч надад хэлсэн хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Энэ бол МАХН-аас хэнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг би мэдэх болсон гэхтэй адил сонсогдож байна гэж улс төр судлаачид дүгнэсэн. Түүний зэрэгцээ, - Н.Энхбаяр бол хувь хүн. Тэрбээр мөнх наслахгүй. Харин нам бол хувь хүнээс урт настай гэх ухааны үгсийг хэлснээс үзэхэд, "Би намаа мэдье" гэх санаа ч цухалзах болжээ. МАХН бол оршиж байгаа, түүний оршиж байгаагийн утга учир нь би улсын их хурлын гишүүнээр сонгогдсонтой шууд холбоотой. Үүнийг би ярьж буй биш, надтай уулзсан бүхэн сануулдаг гэж өдөр тутмын сонинд ярилцлага өгсөн байх юм.

Тэгэхээр ерөнхийлөгчийн сонгуулиас болж МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-аас УИХ-д гишүүнээр сонгогдсон О.Баасанхүү нарын хооронд үүссэн цав ангал болтлоо өргөжив үү гэж харах цаг ойртжээ. Нэгэн цагт аврагч нь явсан хуульч, энэ цагт арсалдагч нь болж хувирчээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:Энэ одоо хэн юм бэ хэний хүчээр гарч ирчихээд хэнд томроод байгаа юм. Шал инээдтэй нөхөр !! 2017-03-16
Тунгаа:Хүн өөрчлөгдөж болно яагаад бусдын үгээр байх ёстой гэж. Харин ч энэ хүн чуулган дээр бүх зүйл дээр дуугарч асууж байгаа. Бусад нь тэгэж чадаж байгаа юу ? Асуумаар санагдчихлаа 2017-03-16
Зочин:Н.Энхбаяр бол яалтчгүй удирдагч хүн. Гэхдээ Баасанхүү бол чадалтай залуу шүү дээ. Аль намд байхад нь түүний эрх. Энхбаярыг ядарч явахад нь өмгөөлж хамгаалж л явсан. Гэтэл Н.Энхбаяр ганц сайдын суудал ч өгөөгүй шүү дээ. Баянсэлэнгэ мэтийн балай авгайчуудыг шал дэмий дэмжсэн дээ 2017-03-16
Zochin:Enhbayar yamar haan yum uu zaan yum uu. Zaaval ugiig ni dagah ****ard****gui uuriin uzel bodoldoo unench baih ni ziv shdee. Bayanselenge Tulga erdenejamyan shig utsan kukladee baih albagui. Uurtuu itgeltei izel bodoldoo tuushtai bdagt ni demjdeg shu 2017-03-16
Энхбаярын оймсноос Элбэг доржын **** нүхрүү шургасан ЖООМ одоо юу вэ???? Сонгуулиар энэ ЖООМ элбэгээ:Энхбаярын оймсноос Элбэг доржын **** нүхрүү шургасан ЖООМ одоо юу вэ???? Сонгуулиар энэ ЖООМ элбэгээгийн хар машинаар ИХ д орсон гэсэн шүү. ТЭгээд өрөө төлж биагаа нь гээд Эрдэнэтийг эбэгийн дээрмийн бүлэглэлд өгөх гэж улайрсан муу ЖООМ шүү дээ, Санал хураалтанд Луйварчидын талд коноп дарсан ЖООМ. Наад жоом чинь жинхэн луйварчидын ацанд шургаж амь зогоодог ЖООм шүү дэ. 2017-03-17
Энхбаярын оймсноос Элбэг доржын **** нүхрүү шургасан ЖООМ одоо юу вэ???? Сонгуулиар энэ ЖООМ элбэгээ:Энхбаярын оймсноос Элбэг доржын **** нүхрүү шургасан ЖООМ одоо юу вэ???? Сонгуулиар энэ ЖООМ элбэгээгийн хар машинаар ИХ д орсон гэсэн шүү. ТЭгээд өрөө төлж биагаа нь гээд Эрдэнэтийг эбэгийн дээрмийн бүлэглэлд өгөх гэж улайрсан муу ЖООМ шүү дээ, Санал хураалтанд Луйварчидын талд коноп дарсан ЖООМ. Наад жоом чинь жинхэн луйварчидын ацанд шургаж амь зогоодог ЖООм шүү дэ. !!!!!! 2017-03-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?