Ц.МӨНХ-ОРГИЛ МИХАЭЛЬ ГЕОРГ ЛИНКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2017-03-16  

ЕАБХАБ-ын АИХЭА-ны захирал М.Г.Линк Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг амжилттай зохион байгуулсныг тэмдэглээд манай улсын туршлага бүс нутгийн бусад улс оронд үлгэр жишээ болохуйц болсон талаар дурдаж, цаашид Монгол Улсын төрийн холбогдох байгууллагууд сонгуулийн ажиглагчийн багийн тайланд туссан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Улаанбаатар хотод Сонгуулийн ажиглагч бэлтгэх бүс нутгийн сургалтын төв байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, ЕАБХАБ-д монгол ажилтнуудыг дадлагажуулах, ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тэмдэглэж, АИХЭА-ны хүрээнд цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

 

 

Эх сурвалж : ГХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?