СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭВ

2017-03-16  

Сонгуулийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой зарим тогтоол, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуульд ашиглах баримт бичгийн зарим маягт, загвар батлах зэрэг  асуудлыг  Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Тухайлбал, гадаадад байгаа иргэдийн бүртгэлийн маягт, нэр дэвшигчийн зөвшөөрлийн маягт, сонгуульд нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлгийн маягт, сонгуульд нэр дэвшигчийг бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичиг хүлээлцсэн тухай маягт болон санал авах байрт ажиллах ажиглагчийн анкетийн загварыг  батлав.

Түүнээс гадна  Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх,, ажиглагчийн үнэмлэх, гадаадын ажиглагчийн үнэмлэх, хэвлэл, мэдээллийн ажилтны үнэмлэх зэрэг үнэмлэх, таних тэмдгийн загварыг тус тус баталжээ.

ТӨВ КОМИСС БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны  ээлжит сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг өнөөдөр хуралдсан  Монгол Улсын Сонгуулийн ерөнхий Хорооны хуралдаанаас байгууллаа. Төв комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, дэд даргаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар томилогдож бүрэлдэхүүнд нь Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын төлөөлөл оров  гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?