ХҮЗҮҮ ХААШАА ТОЛГОЙ ТИЙШЭЭ...

2017-03-17  

Тэр жил, ТВ9 телевизэд ажиллаж байхдаа шашны цэнгүүн зохион байгуулахаар сэдэж, энэ тухайгаа Гандантэгчинлэн хийдийн Д.Чойжамц хамбад хэлж дэмжлэг хүсэж билээ.

Тухайн үед сайд дарга нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байсан хамба Гандантэгчинлэн хийдийн Амгалан ламтай утсаар ярьж, түүнтэй уулзахыг зөвлөсөн. Маргааш нь хийдийн тамгын газрын дарга Амгаланг зорьж очин, хамбын дэмжих тухай хэлснийг дамжуулсан ч бидний хэл яриа нэг л нэвтрэхгүй тийшээ хазайгаад байв. Юм л бол, -Хамбатай ярьсан бол хамбатайгаа л ярь. Би бол толгой биш. Ердөө л хүзүү гэх маягийн цааргалсан өнгөтэй хариултыг түүнээс сонсоод эхлээд гайхах, сүүлдээ дургүйцэх, эгдүүцэх давхцаж билээ. Тэгээд, - Таныг ойлголоо. Та бол хүзүү юм байна. Гэхдээ хүзүүгүйгээр толгой юу ч хийж чадахгүй, мөн их бие нь ч хөдөлж чадахгүй гэдгийг ойлголоо. Та бол хамгийн чухал хүн юм байна. Тэгээд та дэмжих юм уу, үгүй юм уу гэдгээ л хэлчих гээд бидний яриа хурцдаж, аяндаа зөөлөрч нэг хэвэнд орж байж билээ. Тэр уулзалтаас нэгэн сургамж авсан. Энэ бол толгойноос хүзүү чухал гэдэг ойлголт.

Түүн шиг үйл явц өнөөдөр АН-д өрнөж байх шиг. Толгой нь С.Эрдэнэ болсон. Харин тэр аль зүг рүү харах, хаашаа эргэхийг хүзүү шийдэх болжээ. Нэгэнт толгойгоо алдсан АН-ын экс лидерүүд нэгдэж, толгойг залах хүзүү болох ажилдаа ханцуй шамлан орсон байна. Тэдний эхний нүүдэл С.Эрдэнийн довтолгоог хазаарлан тогтоох, төв штабаа алдсан алдаанаас сургамж авч, дүүрэг, аймаг, сумаа ямар ч үнээр болов авахаар нэгджээ. МҮДН, Алтангадас, Нэг ардчилал гээд фракцууд хүзүү болохоор, хүзүү болж толгойгоо залахаар шийджээ.

 

 

Аналист Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
baba:ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ 2017-03-17
ХҮН:ХҮЗҮҮ гэж Ц.Элбэгдоржийг хэлээд байна уу? даа ккк 2017-03-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?