ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2017-03-17  

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажиллаж байсан асуудалд дүгнэлт хийж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн менежментийг сайжруулахын тулд шат дараатай арга хэмжээ авахыг УИХ-ын 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 41 дүгээр тэмдэглэлийн дагуу төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад шат дараатай арга хэмжээ авч байна. Тухайлбал 2015 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн төрд төвлөрсөн ногдол ашиг 5,5 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 7,4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэж, одоогийн байдлаар 6,3 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд өр авлагыг бууруулах, ашигт ажиллагааны түвшин нэмэгдүүлэх, өгөгдсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох тооцох, 2017 онд ашигтай ажиллах чиглэл өгч, хэрэгжилтийг хангах боломж, нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн энэ оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлахдаа оновчтой, хэмнэлттэй, үр ашигтай байх зарчмыг баримтлан ажилласнаар 8,5 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт хийгдэж байна.

     

 

 

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:МЦХ ХК ийг анхааралдаа авч ажиллах хэрэгтэй дээ, бүтэхгүй нөхөр захирал нь болсон, ах дүү нараа дарга болохын тулд удирдлагын баг нь өмнөхөөсөө хоёр дахин өссөн, ах дүү найз нараа хүрээлүүлэн, ёстой л нэг дураараа дургаж байна даа, Ажлын байрандаа архидан хөл гараа хугалсан ч гэх шиг , Ө. Алтан очир өвчтэй нэрээр лав л нэг сар ажиллаа хийгээгүй ч гэх шиг, гэхдээ бас хазагнаад америк явсан ч гэх шиг энэ компани нэг иймэрхүү л дүр төрхтэй байна даа 2017-03-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?