АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА

2017-03-17  

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Замын цагдаагийн албанд олон жил үр бүтээлтэй, өндөр амжилт гарган ажилласан алба хаагчдыг өнөөдөр төрийн одон, медалиар шагналаа.

“ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор Замын цагдаагийн албаны ахмад ажилтан цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Ч.Өлзийбаяр, ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Ц.Мөнхбат, Тусгай хамгаалалтын тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Мөнх-Очир нар

“АЛТАНГАДАС ОДОН”-оор Замын цагдаагийн албаны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Ж.Баттулга

“ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч З.Ганхуяг, Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Д.Дэлгэрмаа, Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Баттогтох нар тус тус энгэрээ мялаалгалаа.

Төрийн дээд одон, медалиар шагнагдсан нийт алба хаагчиддаа Замын цагдаагийн албаны даргын зөвлөлийн гишүүд, хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж байна

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?