ХУУЛЬ, ЖУРМЫГ БАРИМТАЛЖ АЖИЛЛАХЫГ ХК-УУДАД ҮҮРЭГ БОЛГОЖ БАЙНА

2017-03-17  

Компаний тухай хуульд хувьцаат компани (ХК)-ууд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ)-аа хийхээр заасан байдаг. Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 163 нээлттэй ХК байгаагийн 67 нь буюу 41.1 хувь нь ХЭХ-ын мэдэгдлээ СЗХ-нд ирүүлээд байна. 

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор СЗХ-ноос батлан мөрдүүлж байгаа “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-д заасан компаний Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) ХЭХ хуралдуулах талаар шийдвэр гаргах, уг шийдвэрийн талаарх мэдэгдлийг СЗХ болон МХБ-д ирүүлэх, нийтэд мэдээлэх хугацаа ирэх долоо хоногт дуусах гэж байна.

Тиймээс мэдэгдлээ ирүүлээгүй байгаа ХК-иудад ирэх долоо хоногт багтаан хууль болон журмаар заасан хугацаат ажлуудыг хийж, зохих ёсоор ажиллахыг үүрэг болгож байна.

 

Эх сурвалж : СЗХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?