МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН БАЯНГОЛ ДҮҮРЭГ 1000 ЭРЧҮҮДИЙН БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-03-17  

Их эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн өлмий болсон “Монгол цэрэг” туурга тусгаар эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн дайчин уламжлалаар шинэ цагийн Зэвсэгт хүчин хөгжсөөр байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр "Монгол цэргийн өдөр", Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хамтран Баянгол дүүргийн 1000 эрчүүдийн баярыг зохион байгуулж байна.

Баянгол дүүргийн 1000 эрчүүдийн баярийн нээлтэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа болон бусад албаны хүмүүс оролцож мэндчилгээ дэвшүүлэн, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид болон чөлөөнд байгаа бэлтгэл офицер, цэргийн үүрэгтэн, ахмад дайчдын төлөөлөлд хүндэтгэл үзүүлэн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын “Хүндэт өргөмжлөл” болон гарын бэлгийг нийт эрчүүддээ гардуулах юм.

Мөн нийт хүрэлцэн ирсэн Баянгол дүүргийн 1000 эрчүүддээ зориулж МУГЖ Н.Чулуунхүү, МУСТА Б.Батболд, Х.Батмэнд А.Алтантүлхүүр болон Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучид, бүжигчид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим урлагийн тоглолтоо сонирхууллаа.

 

 

Х.ДАВААДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сүхээ:БГД үнэхээр иргэдийнхээ дунд орж чаддаг дүүрэг. Сайн удирдах арга барилтай мундаг залуус 2017-03-17
Иргэн:Аливаа ажлыг ингэж л хийх ёстой баймаар. Бусад дүүрэг суралцах хэрэгтэй. 2017-03-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?