ЗЭЭЛИЙН НЭМЭЛТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2017-03-17  

Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын шинэ нисэх буудлын төсөлд Японоос нэмэлт зээл авах гэрээг УИХ 2015 онд соёрхсон баталсан. Дээрх зээлийн хүрээнд Монголын талаас гаргасан хүсэлтийн дагуу санхүүжүүлж гүйцэтгэх зарим тодорхой ажлыг нэмэлт зээлийн гэрээнд албан ёсоор тусган гарын үсэг зурж, баталгаажуулах арга хэмжээ өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газарт боллоо. Гэрээнд Монголын талаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Японы талаас Японы Миицүбиши корпорацийн гэрээний мэргэжилтэн Кэй Гото нар гарын үсэг зурсан юм.

Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарын түүхэнд томоохон хөгжил авчрах шинэ нисэх буудал барих төсөл амжилттай хэрэгжиж ашиглалтад хүлээлгэж өгөх шатандаа явж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицүбиши, Чиёода компаниудын хамтарсан түншлэл ажиллаж байгаа билээ.

 

 

Эх сурвалж : Иргэний нисэхийн ерөнхий газар

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?