БҮХ ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧААР ХЭНИЙГ СОНГОХ ВЭ?

2017-03-18  

Монголын улс төр халж эхэллээ. АН-ын дотоодын зөрчил дээд цэгтээ хүртэл хурцадлаа. Энэ зүйгээ олж чадахгүй бол тарах, шинээр нам байгуулагдахыг ч хөндлөнгийн шинжээчид үгүйсгэж чадахгүй байна. МАХН-ын хувьд ч гэсэн ан цав нь хагарал болтлоо томорсныг үйл явдал гэрчилж эхлэв. МАХН-ын гол тоглогчоор намын дарга Н.Энхбаяр биш, тус намаас УИХ-д суусан О.Баасанхүү тодорч эхлэв. - Ерөнхийлөгчид МАХН-аас хэн дэвшихийг би шийднэ гэж тэр хэлэх болов. Түүнд бас өөр нэг хөзөр бий. Хэрвээ түүнд энэ эрхийг өгөхгүй бол, намаасаа гарчих магадлал бас бий.

Ийнхүү МАХН ч бас асуудалтай тулгарав. Харин асуудалгүй ганцхан нам үлдсэн. Тэр бол МАН. Намууд хямарч байхад, намын дотоод эв нэгдэл, нягтралаа улам гүнзгийрүүлж байгаагаа саяхан хийсэн Нийслэлийн Намын хурлаараа илэрхийлэв.

Ийм нэгэн давуу тал МАН-д үүссэн байна. Харин аль намаас нэр дэвшигчийг та Бүх Цэргийн командлагчаар сонгох вэ Control.mn-ийн санал асуулгад МАН ЗЗ,8%, АН ЗЗ,5, МАХН 32,7% гэж уншигчид санал өгсөн байна. Тэгэхээр аль ч намаас нэр дэвшигчийн хувьд гарааны ижил нөхцөл байна гэж үзэж болох. Харин АН, МАХН-ын дотоодын хямрал нь өрсөлдөөний хувь заяаг шийдвэрлэх хүчин зүйл болох магадлалтай ажээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:М. энхболдын зам дардан гэж хэлж болохгүй 2017-03-18
Зочин:Баасанхүүд эрхийг нь өгвөь зохино 2017-03-18
Зочин:АН -ыг бүү бас 2017-03-18
Иргэн:За лав л эрүүгийг рецидив биш.!!!!! 2017-03-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?