ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР

2017-03-21  

-  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-  Энэ сарын 30-31-ний өдрүүдэд болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв.

Хуралдаанаар талууд улс төр, эдийн засгийн харилцааны асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцон, байр сууриа илэрхийлж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлдог юм. Хуралдааны үеэр Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо, Хөгжлийн хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хурлаас гадна Хүний эрхийн асуудлаарх яриа, хэлэлцүүлэг болох юм байна.

-  Энэ сарын 27-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан болно. Хуралдаан нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Хуралдаанд монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

-  Жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдрийн “Усны болон цаг уурын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болов.

 

 

Эх сурвалж : Zasag.mn

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?