ДҮҮРГИЙН 22 ӨРХӨД 10 ТОНН БУЮУ 500 БООДОЛ ӨВСИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЛОО

2017-03-21  

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас “Өвөлжилт хүндэрсэн үед мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэх” шийдвэр гаргасан.

Энэ дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хорооны мал бүхий айлуудаас тусламж, дэмжлэг үзүүлэх нэн шаардлагатай 22 айл  өрхөд 10 тонн буюу 500 боодол өвсийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгууллаа.

Эдгээр өвсийг Онцгой байдлын Ерөнхий газрын обьект №03 өвсний фондоос авч дээрх айлуудад хүргэсэн бөгөөд Улсын Онцгой комиссоос тус дүүрэгт хуваарилсан юм гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?