ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЭХ БИЧВЭРИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2017-03-21  

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шинээр батлагдан гарч буй хуулийн эхийг хууль хэрэгжүүлэгчид нь гардуулан өгч нийт олны хүртээл болгох, нэг мөр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлдэг сайн жишиг тогтож байгаа юм.

Ёслолын ажиллагаанд : Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр оролцов.

ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээж авах ёслолын үйл ажиллагааг нээж үг хэлсэн юм.

Цагдаагийн албаны тухай хуулийн талаар : Цагдаагийн албаны тухай хууль нь гурав дахь удаагаа шинэчлэн батлагдаж буй юм. Анх 1993 онд Цагдаагийн байгууллагын тухай хууль, 2013 онд Цагдаагийн албаны тухай хууль батлагдан, мөрдөгдөж байсан. Энэ удаа Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнөхөн баталж, гуравдугаар сарын 2-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Цагдаагийн албаны тухай хууль нь цагдаагийн алба хаагчийн нийгмийн баталгааг сайтар хангаж өгснөөрөө онцлог болсон юм.

Ёслолын үйл ажиллагааны төгсгөлд Тугийн салааны бүрэлдэхүүн Сүхбаатарын талбайгаас Цагдаагийн албаны байлдааны туг, Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг Цагдаагийн ерөнхий газрын Ёслол, хүндэтгэлийн танхимд залав.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?