МОНГОЛ УЛСААС 69 ИРГЭНИЙГ АЛБАДАН ГАРГАЖЭЭ

2017-03-21  

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны эхний улирлын байдлаар 13 орны 69 иргэнийг Монгол Улсаас албанд гаргажээ.

Албадан гаргасан эдгээр иргэдийн дийлэнхи хувь Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 37. 1. 2 дэх заалт буюу оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарахаас татгалзсан, мөн хуулийн 37. 1. 12 болон 37. 1. 7 дахь заалтуудыг зөрчин визийн хугацаа хэтрүүлж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэн, зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан байна.

Дээрх иргэдийг улсаар нь авч үзвэл 37.7 хувийг БНХАУ, 33,3 хувийг БНАСАУ,  10,1 хувийг ОХУ, үлдсэн хувь нь Япон,  БНСУ, БНСВУ, АНУ, БНТуркУ, БНКазУ, БНФилУ, ХБННУ зэрэг улсын иргэд байсан байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?