ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛЬ БОЛНО

2017-03-21  

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2017 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-г зохион байгуулна.

Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар сургуулийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчинг гамшиг ослын аюулаас авран хамгаалах, сэргээн босгох арга ажиллагаанд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анги, ажилтан, албан хаагчид, иргэдийг сургаж дадлагажуулах зорилготой юм.

Иж бүрэн сургуулийн үеэр ой хээрийн түймрийн дадлага, усны үерийн дадлага , газар хөдлөлтийн дадлага сургууль болох юм. Бид гамшиг осол хэзээ тохиолдохыг мэдэхгүй ч урьдчилан сэргийлж чадна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ЗДТГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?