ЗТХЯ-НД АВЛИГЫН ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ

2017-03-21  

Авлигатай тэмцэх газраас яам агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах зорилгоор хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцахаар Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллаж эхэллээ. Тус ажлын хэсэг нь иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, авлигын эсрэг сургалт зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх зэргээр нэг сарын хугацаанд ажиллах юм байна.

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд дээрх ажлын хэсгийнхэнтэй уулзалт зохион байгуулж, ажлын удирдамж чиглэл зорилготой танилцлаа. АТГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь удирдах албан тушаалтны гаргасан тушаал шийдвэр, журам, дүрэм зэрэг баримт бичгүүдтэй танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөх, зөрчил дутагдлыг арилгуулах аж.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодлогын яам ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс яамны зүгээс энэхүү үйл ажиллагаанд ач холбогдол өгч, удирдамжийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд идэвхитэй хамрагдаж, үйл ажиллагаандаа уялдуулан ажиллах болно” гэлээ гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?