ХАЛУУН ТОГООНД ӨДӨР БҮР БАГА НАСНЫ ХҮҮХЭД ТҮЛЭГДЭН, ЭНДЭЖ БАЙНА

2017-03-22  

Өдөр бүр цагдаагийн байгууллага болон 103 дуудлагын утсанд халуун тогоонд хүүхэд түлэгдлээ гэсэн дуудлага тасрахгүй ирсээр байна. Эцэг эхийн хайхрамжгүй үйлдлээс болж хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирсоор. Түлэгдсэн хүүхдүүдийг насны байдлаар нь харвал 1,5-2 настай хүүхдүүд буюу хөдөлгөөнтэй хөл орж байгаа бяцхан жаалууд байна. Халуун тогоонд дийлэнх иргэд маань хоол ундаа хийдэг. Ихэвчлэн газар тавьж хийдгээс болж хүүхэд татан түлэгдэх тохиолдол гардаг аж.

Томчууд бид гар хуруугаа түлэхэд л өвдөж зовдог. Гэтэл бүхэл бүтэн биеэ халуун хоол, цай, усанд шалзалсан хүүхдүүд маань ямар их зовдог бол ?  Анхааруулга санамж өгсөөр байтал ээж аавууд хэнэггүй зангаасаа болж хүүхдээ түлсээр...

Энэ сарын 17-22-ны хооронд тасралтгүй хүүхэд түлэгдлээ гэсэн дуудлага мэдээлэл ирсээр. Тухайлбал : БГД-ийн 7-р хороонд амьдрах Баян-Өлгий аймаг Баяннуур сумын харьяат 2 настай хүү “А” гэртээ халуун тогоотой буцалсан усанд унаж түлэгдэн ГССҮТ түлэнхийн тасагт эмчлэгдэж байгаад өвчнөө даалгүй нас баржээ.

Мөн БЗД-ийн 11-р хороонд оршин суух 1,7 сартай хүү ”Э” гэртээ халуун тогоотой буцалсан усанд нуруугаараа унаж түлэгдэн, тус төвд эмчлэгдэж байгаад нас барсан байна. Энэ байдал хөдөө орон нутагт ч ихээр гарч байна. Өдөр бүр л шахуу гардаг гэхэд хилсдэхгүй. Цаана нь хичнээн хүүхэд түлэгдэн эндэж байгаа бол ?

Энэ байдал үргэлжилсээр байвал Монголд эрүүл саруул хүүхэд үлдэхгүй нь. Энэ байдлыг зохих байгууллагууд нь анхааралдаа авч, халуун тогоог хилээр цаашид оруулж ирэхийг зогсоож, хэрэглээнээс бүр мөсөн халбал ямар вэ !!!

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Жавхлан:Дэмжиж байна. Халуун тогоог хилээр нэвтрүүлэхийг хориглох нь зөв. Хэтэрхий өндөр тог зарцуулдаг хоол байнга түлдэг бидний цөөн монголчуудыг эрүүл мэндээр нь хохироож байгаа эд шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2017-03-22
Солонго:Аливаа зүйл болж л байдаг гэсэн сэтгэлээр биш зогсоох чиглэлээр нь ажиллах нь чухал байна. Дэмжиж байна 2017-03-22
Дууяа:Энэ эцэг эхчүүд нээрээ яасан хайхрамжгүй юм бэ. Эвий жаахан үрс минь ингэж зовох гэж. Хариуц****гүй аав ээжүүдэд хариуц**** тооцох хэрэгтэй. 2017-03-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?