450 ГАРУЙ ИРГЭНД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

2017-03-22  

“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх ээлжит өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон салбар болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд зохион байгуулагдсан өдөрлөгийн хүрээнд нийт 450 гаруй иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ өгч ажилласан байна. Тухайлбал, иргэдэд газрын харилцаа, өв залгамжлал, хөдөлмөрийн харилцаа, иргэд хоорондын зээл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, үрчлэлт зэрэг сонирхсон асуудлаар зөвлөгөө өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?