МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭН ӨДӨР ТӨРСӨН 15 ХҮҮХЭД ГҮРРАГЧАА НЭРТЭЙ

2017-03-22  

3 дугаар сарын 22 буюу Монгол хүн сансарт ниссэн 36 жилийн ой тохиож байна. 1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ түүхэн өдөр Манай улсад 206 хүүхэд мэндэлсний 97 нь эрэгтэй үлдсэн нь эмэгтэй. Тэдний 15 нь “Гүррагчаа” нэрийг өвлөсөн бол ихэнх нь Сансармаа, Сансар, Сансархүү гэхчлэн од гарагийн нэртэй ажээ.

Өнгөрсөн жил Буянт-Ухаа спорт ордонд болсон “Сансрын нэг өдөр” өдөрлөгт Монгол хүн сансарт ниссэн өдөр мэндэлсэн чацуутнуудын төлөөлөл хүрэлцэн ирж ойгоо тэмдэглэж байсан.

Л.ОДБАЯР : “САНСАР 03.22" ХАЯГААР НЭГДЭХ БОЛОМЖТОЙ

“Бид Монгол хүн сансарт ниссэний 20,25,30 жилийн ойгоор Ж.Гүррагчаа баатартай төрсөн өдрөө тэмдэглэж байлаа. Түүнээс хойш сошиалаар “Сансар 03.22” группийг нээж, нэгдэн нийгмийн чанартай ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Одоогоор 30-аад залуус идэвхитэй байдаг. 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр төрсөн залуус энэ мэдээллийг уншиж байгаа бол группдээ нэгдээрэй гэж уриалмаар байна.

ГУРАВДУГААР САРЫН 22-НД ТӨРСӨН ХҮҮХДҮҮДЭД ДУРСАМЖ ХАДГАЛУУЛНА

“Эдгээр залуус 2016 оны гуравдугаар сарын 22-нд буюу Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойн энэ өдөр мэндэлсэн дүү нартаа дурсамж тухайн үед дурсгаж гарын бэлэг өгч байсан.

Мөн монгол хүн сансарт ниссэн энэ түүхэн өдөр мэндэлсэн чацуутнууд өөрсдийн гэсэн дуутай болсон. Шаравын Сүрэнжавын үг, н.Сансархүүгийн ая “Чацуутнуудын дуу”-г СТА Г.Ганбаатар дуулж амилуулсан байдаг. 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Сансар орсон л бол 3,22 төрсөн байх нь гэж ойлгох. Хэ хэ 2017-03-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?