АЛДАРТ ЗӨН БИЛЭГЧ ВИКТОРИЯ РАЙДОСЫН ЛЕКЦ ЭНЭ САРЫН 30-НД БОЛНО

2017-03-22  

Монголчууд та бидний үзэх дуртай “Зөн билгийн тулаан”-ы 16 дахь улирлын ялагч “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдосын Удмын ид шид ба хүч чадал” лекц энэ сарын 30-нд “Чингис” зочид буудалд болохоор товлогджээ.  

Тэрбээр анх 2016 оны 6 дугаар сард манай улсад айлчилсан нь өдгөө олон хүмүүсийн хүлээлтийг үүсгэсээр байгаа юм. Түүнийг хүлээсэн ард олны хүлээлт, итгэл асар их байгаагийн жишээ нь түүнтэй уулзаж, түүнээс энерги авахыг хүссэн иргэд нийслэл хот төдийгүй орон нутгаас ч зорин ирсээр байна.

Та “Удмын ид шид ба хүч чадал” лекцээс өвөг дээдсийн зан үйл, урьд өвөг дээдсээ дурсах, өнөөгийн нөхцөлд хэрхэн дагах, таны өөрийн удмын мэдээллийн сан хэрхэн бүрэлддэг, өвөг дээдсээ дурсах, хүндэтгэх зан үйл болон оюун санааны удамшил, хүний эрч хүчийг сорогчдоос өөрийгөө хэрхэн хамгаалах тухай гээд олон сонирхолтой бас танд хамгийн чухал мэдлэг, мэдээллийг гагцхүү энэ лекцээс сонсож, ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой.

Түүгээр ч үл барам, та өвөг дээдсийнхээ үе дамжин хадгалсан болон удмынхаа бүх хүч чадлыг харж мэдрэх болно. Энэ бол хамгийн ховор тохиох боломж юм. 

Дэлгэрэнгүй мэдээлийг 99205231, 99207624, 77111163 дугаарын утсаас лавлаарай.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?