МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАРАФОНООС Я.БАТСУУРЬ ХАСАГДЛАА

2017-03-23  

Маргааш Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгчийг сонгоно. Олимпийн хорооны ерөнхийлөгчийг сонгохоор спортын холбоодын 167 зүтгэлтэн санал өгөх эрхийн мандаттай оролцох юм байна.

Нэрээ дэвшүүлсэн 8 хүнээс УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь нэрээ татаж, өрсөлдөөний талбарыг орхисон гэж зохион байгуулагчид мэдэгдэв. Энэ удаагийн сонгууль Д.Загдсүрэн, Э.Мөнх-Очир нарын өрсөлдөөн дунд явагдах нь тодорхой болж эхэллээ гэж спортын хүрээнийхэн дүгнэж байна. МҮОХ-оог 20 жил тасралтгүй удирдсан Загдсүрэн ерөнхийлөгчөөр сонгогдвол волейболын холбооны нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх ерөнхий нарийн бичгийн дарга болох тохироо хийгдсэн тухай анир чимээ тэр зүгээс гарч эхэллээ. Даамны Бат-Эрдэнэ ерөнхийлөгчөөр сонгогдвол МҮОХ нь Монголын оюутны спортын холбооныхоор дүүрнэ гэсэн таамгыг дэвшүүлж байна.Харин Э.Мөнх-Очир сонгогдвол сонгон шалгаруулалтын үндсэн дээр багаа бүрдүүлнэ гэсэн чимээ сонсогдож эхлэв.

Тэгэхээр нэр дэвшигчдийн хөтөлбөрийг задлан шинжлэх цаг болжээ. МҮОХ-ны бүх нэр дэвшигчдийн ард улс төрийн бүлэглэл зогсож байна гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Түүнийг үгүйсгэх боломж хэнд ч алга. Их спорт бол Их улс төрөөс ангид байхаа нэгэнт больсон. Олон улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жеф Блаттерийг шороотой хутгаж, түүний залгамжлагч Европын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч, домогт хөлбөмбөгчин Мишель Платиниг өрсөлдөөнөөс зайлуулсан тод жишээг санахад хангалттай. МҮОХ ч гэсэн Их улс төрөөс ангид гэж хэлж бас чадахгүй нь ээ.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?