МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ ЯАГААД ХОЙШЛОВ?

2017-03-23  

Энэ сарын 30-31-нд Улаанбаатар хотноо зохиогдохоор бүх бэлтгэлээ хангасан байсан Монголын Эдийн Засгийн Форум 5-р сарын 1 хүртэл хойшлов. Үүнд ямар нэгэн улс төрийн шалтаг, шалтгаан байсангүй. Ердөө л ОУВС, Олон улсын донор байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид хуралд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Монгол улс stand by хөтөлбөрт хамрагдах эсэхээ эцэслэн шийдэх, ОУВС-ийн тавьсан нөхцөлүүдийг зөвшөөрөх, түүнийгээ хууль тогтоох дээд байгууллага УИХ-аар баталгаажуулахыг харзнах болсон байна. Тэгэхээр энэ хаврын чуулганаар УИХ өмнөх УИХ шиг 5 төсөвтэй байх уу? Эс бөгөөс сахилга баттай нэг төсөвтэй байхыг хүлээн зөвшөөрөх үү? гэдгээс асуудал хаашаа эргэх нь тодорхой болох ажээ. Тэр цагт донор байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид, ОУВС өөр өөрсдийн байр суурь, хандлагаа илэрхийлэх боломжтой болно гэж шинжээчид үзэж байна.

Монголын эдийн засгийн Форум хэр үр дүнтэй болох нь төрийн түшээдээс хамаарах цаг болжээ. Тэд улсаа бодох нь уу, хувиа хичээх шийдвэр гаргах нь уу? гэдгийг иргэд нийтээр харах цаг иржээ.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?